Сүхбаатардүүргийн УЗ


Гэр олголоо

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 34 дүгээр ангийн гал сөнөөгч Б.Амгаланболдын орон гэр галд өртөж шатсан юм. Онцгой байдлын хэлтсээс гэр олгох хүсэлт гаргасныг судалж үзэн Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс 5 ханатай иж бүрэн гэр олголоо. 

2017 оны 6 дугаар сарын 27-ний Билэгт сайн өдөр өргөө цагаан гэр хүлээлгэн өгч, түүний гэр бүлд эрүүл энх, ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн ерөөв.