Сүхбаатардүүргийн УЗ


Сүрьеэгийн үзлэг

Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, Солонгосийн сүрьеэгийн нийгэмлэгийн эмч, Сүхбаатар дүүргийн Улаан загалмай хороо,  Сүхбаатар дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Сайн дурын идэвхтэнүүд хамтран дүүргийн харьяа СӨХ-ийн ажилтнууд тэр дундаа орцны жижүүрүүдийг сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг 2017 оны 11 сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспансерт түшиглэн зохион байгууллаа.

Орцны жижүүрүүдийн 80 гаруй хувь нь орон гэргүйн улмаас 1х3, 2х3 хэмжээтэй шатны доод хонгил, подвал, манаачийн путик зэрэг агааргүй, хэт жижиг, байгалийн гэрэл тусдаггүй, бөг чим, дуу чимээ ихтэй, ундны ус, угаалтуур, бие засах газар бүрдээгүй орчинд 5 хүртэлх ам бүлээр амьдарч байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Дүүргийн хэмжээнд 180 гаруй  СӨХ албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, ялангуяа сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах нь нэн чухал юм.

Тус үзлэгээр  асуумж судалгаа, явуулын рентген, бусад шинжилгээ, эмчийн үзлэгт хамруулахаас гадна өдрийн хоол цай, дулаан хувцас олгов.

2017 оны 11 дүгээр сарын 16-нд тус дүүргийн 9-р хороонд Улаанбаатар хотын орон гэргүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг зохион байгуулна.